Дархан-Уул аймагт газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд анх батлагдаж 2008, 2012 онуудад нийтдээ хоёр удаа таван жилээр сунгаж, 15 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа юм. Энэхүү хуулийн хэрэгжилтийн сүүлийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусгавар болох гэж байгаатай холбогдуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчлөөгүй иргэд энэ хугацаанд багтан газраа өмчлөхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас /ГХБХБГ/ Дархан сумын иргэд сануулга хүргэж байна.
Дархан сумын хэмжээнд 2014 оноос хойш шинээр өмчлүүлэх газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аж. Тиймээс Орхон, Хонгор сумдад шинээр үнэгүй өмчлүүлэх газар төлөвлөгдөж аймгийн хэмжээнд 2014 онд 477 иргэнд 50,18 га, 2015 онд 820 иргэнд 83,1 га, 2016 онд 494 иргэнд 72,7 га, 2017 онд 233 иргэнд 23,85 га буюу нийт 229,83 га газрыг өмчлүүлжээ.
Дархан сум болон ГХБХБГ-аас баримталж байгаа бодлогын хүрээнд хуулийн хугацаа дуусах буюу 2018 оны тавдугаар сарын 01-нээс өмнө хуучин суурьшлын бүсэд байгаа газрыг өмчлүүлэх бодлого барьж байгаа гэж мэдээллээ.
Одоогийн байдлаар Дархан сумын хэмжээнд нийт 10491 нэгж талбар хашааны газар байгаагаас 8707 нэгж талбар өмчлөлд хамрагдсан. Үүнийг аймгийн хүн амтай харьцуулбал 13 хувь, нэгж талбартай харьцуулбал 82 хувь нь газраа өмчилсөн ажээ. Хуучин суурьшлын бүс буюу тухайн газартай олон жил амьдарч байгаа иргэд газар өмчлөх гэрчилгээгээ аваагүй бол энэ сарын 30-аас ирэх сарын 3-ны өдрүүдэд Дархан сумын багуудад заагдсан хуваарийн дагуу иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Дархан доторхи газраа УБ-ынханд зараад дуусгасан биздээ. Тэгээд Дарханыхан болохоор Хонгор Орхон суманд газар олгоно гээд байна гэж сэтгэгдэл бичихээл устгаад байх вт дахин бичлээ шүү
Яагаад бичсэн сэтгэгдэлийг устгад байна вэ
Өмчлөх газар үлдсэн үү Төвийн гайгүй газраа УБ хотынхонд мөнгөөр зараад дууссан шүү дээ. Дарханыхан болохоор Хонгор Орхон суманд газар авах юм уу Энэ ч асуудалдтай шүү
Hezeenees gazar omchilj ehleh be