ОУХМ Б.Анхбаяр Дэйв Шульцийн ОУТ-д зодоглоно

2017 оны 10 сарын 27

 

“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн арваннэгдүгээр сарын 01-04-ний өдрүүдэд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.

20 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ. Харин АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглоно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар алт, ОУХМ Буянжавын Батзориг, Сэнгэдоржийн Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top