“Алдар” спорт хороо, Аваргууд академи “Батсол” ХХК-ийн бөх 2017 оны Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр гавьяат тамирчин цол хүртлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр улс орныхоо хөгжил цэцэглэлт, спорт соёл урлаг, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн одон гардууллаа. Түүний нэг нь ОУХМ Пүрэвдоржийн Орхон байлаа. П.Орхон энэ жил Францын нийслэл Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-ийн жинд түрүүлж дэлхийн аварга болсон юм.
Тэрбээр энэ жил олон улсын чанартай зургаан тэмцээнд оролцож, бүгдэнд нь аваргалжээ. Тодруулбал, П.Орхон 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гран при”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри болон ДАШТ-д түрүүлсэн билээ.
Т.Түвшин
Гэрэл зургийг Б.Баярбаатар
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Saihan ohln baina.bayar hurge.