Шөвгийн наймд үлдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

АНЭУ-д зохион байгуулагдаж буй "Абу Дабигийн Их дуулга" тэмцээний хоёр дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр барилдсан Н.Дагвасүрэн хоёрдугаар тойрогтоо Бразилын бөх Эдуардо Сантостой барилдлаа. Барилдааны эхэнд эсрэг тамирчин манай бөхөөс илүү идэвхи үзүүлж нэг шид торгууль салгаж чадсан. Улмаар үүнээс удалгүй дахин нэг вазари үнэлгээ авсан юм. Барилдаан дуусахад 1:07 минут үлдээд байх үед хоёр бөх хэн хэн нь идвэхигүй барилдсан гэсэн шалтгаанаар дахин нэг нэг торгууль хүлээж манай бөх хоёр торгуультай болов.

Үлдсэн хугацаанд манай бөх урамтай сайхан барилдаан үзүүлж 34 дэх секунд болон 17 дахь секундүүдэд шийдсэн мэхээрээ хоёр ч вазари салгаж чадсанаар цааш барилдах эрхтэй боллоо. Тэрбээр 1/8 шигшээд энэ жилийн Европ тивийн аварга ОХУ-ын бөх Алан Хубецовтой барилдана.

 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top