Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд 1-12 дугаар ангийн 6187 бүлгийн 30 мянга гаруй сурагч оролцжээ. Үүнээс хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 93 сургуулийн 2232 хүүхэд үлдсэн байна. Харин нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан 17 багийн 408 хүүхэд өнөөдөр уран нүүдэл, оюун ухаанаар өрсөлдөн аварга шатарчин баг, сургуулийг тодрууллаа.
Өсвөрийн шатарчдын аваргаар МУ-ын гавьяат багш Н.Лхагва ахлагчтай БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатарчид шалгарлаа. Хоёрдугаар байранд Н.Энхбат ахлагчтай БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон шалгарсан бол н.Бум-Эрдэнэ ахлагтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэлжээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )