Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр. Энэ өдрийг манай цагаан өмсгөлтнүүд амжилтаар дүүрэн угтаж байна.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж байгаа "Их дуулга" нээлттэй тэмцээнээс манай тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээний эхний өдөр шинэхэн хөдөлмөрийн баатар цолоо Доржсүрэнгийн Сумъяа алтан медалиар мялаасан бол хоёр дахь өдөр шинэ гавьяат Ганбаатарын Одбаяр алтан медаль хүртэв.
Мөн ДАШТ-ий хошой тавдугаар байрын шагналт ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар нутаг нэгт ОУХМ Н.Дагвасүрэнг ялж мөнгөн медалийн болзол хангасан.Тэрбээр ийнхүү Абу Дабигаас хоёр дахь медалиа хүртэж буй юм.
Харин Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдснаар тавдугаар байр эзлэв.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Баяр хүргэе мундаг тамирчиддаа олимпийн аварга болоорой
bulhaizaj olympic avarga boldog har nuher tend jin dooshilchihsan tuuj yvahnchinee
bulhaizaj olympic avarga boldog har nuher tend jin dooshilchihsan tuuj yvahnchinee