О.Пүрэвсүрэн:Дартс оюун ухааны спорт

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Улаанбаатар хотын Дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн” болж өндөрлөсөн. Тус тэмцээнд түрүүлсэн багийн ахлагч, Олон улсын хэмжээний мастер  О.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тэмцээнд хэдэн багийн тамирчид оролцсон бэ?

-Улаанбаатар хотын Засаг даргын нэрэмжит тэмцээнд дартсын тэмцээнд 40 багийн 200 орчим тамирчин оролцсон. Манай баг түрүүлж алтан медаль хүртсэндээ баяртай байна.

-Та дартсаар олон жил хичээллэж байна уу?

-Сүүлийн 3-4 жилд дартсаар хичээллэж байна. Сонирхогчийн хүрээнд, ажлынхаа зав чөлөөгөөр гэсэн үг. Гэхдээ гадаадын  уралдаан тэмцээн, дартстай холбогдолтой бичлэгүүдийг ч үзэж, туршлага судална.

-Аль нэгэн холбоонд харьяатай юу. Тэмцээн уралдаанд олон оролцсон байх?

-Монголын Дартс сонирхогчдын холбооны гишүүн. Манай холбооноос сар бүр зохион явуулдаг уламжлалт тэмцээнүүд бий. Тэдгээр тэмцээнд оролцож тодорхой хэмжээнд амжилт үзүүлдэг. Дартсын холбоодоос гадна албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа дунд дартсын тэмцээнийг маш их зохион байгуулдаг болсон байна.

-Дартсаар хичээллэхийн давуу тал гэвэл?

-Оюун  ухааны спорт, Маш сайн тооцож, судалж, бодож оролцоно. Хараа, гарын мэдрэмж  чухал бөгөөд сэтгэл зүй тогтвортой байх ёстой. Ажлын  ачаалал өндөртэй хүмүүс дартсаар хичээллэхэд тайвширна, стресс тайлагдана.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top