Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм цолыг хүртэж байгаа олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн эмээгээс сэтгэгдлийг нь сонслоо.
О. Гүнж - "Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт миний охин өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар болж байгаад маш их баяртай байна. Энэ амжилтанд хүрч байгаа нь монголчууд бидний үр дүн гэж үзэж байна. Охиноо энэ спортоор хичээллэхэд их дэмждэг байсан. Ер нь л спортоор явах ёстой л гэж боддог байлаа. Багаасаа эршүүд, ажилсаг, бяр чадал сайтай охин хүүхэд байсан юм. Эмээ нь 92 нас хүрч байна. 10 хүүхэдтэй, 40-өөд ач зээтэй. Сумъяа маань миний ач охин шүү дээ. Жаахан ач охиноо тэмцээн уралдаанд явах бүрт нь сайн яваад ирээрэй, олон түмэндээ баярлаж яваарай, төрийнхөө сүлдэнд залбирч яваарай гэж захиад сүү цайныхаа дээжийг өргөөд үддэг дээ. Бөхөд ч их хорхойтойг хэлэх үү тэмцээнд барилдаж байгаа охиныхоо тоглолтыг үргэлж үздэг. Сумъяагаа барилдахгүй ч гэсэн телевизээр гарах байх гээд байнга харж хүлээдэг. Сэтгэл их догдолж, баярлаж суудаг. Монголчуудынхаа дэмжлэгээр ийм сайхан амжилтанд хүрсэнд эмээ нь баярлаад барахгүй байна. Их баяртай байна."
Ш.Адъяамаа
WWW.ZINDAA.MN
Холбоотой мэдээлэл:
Д.Сумъяа: Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан буурал ЭМЭЭд урт насалж удаан жаргахыг ерөөе!
ЗУУ НАСАЛЖ ЗУРГААДАЙ ТАЯГ ТУЛАХЫН ӨЛЗИЙТ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ! ЦААШИД Ч МӨН ХҮҮХДҮҮД, АЧ, ЗЭЭ НАРЫНХАА САЙН САЙХНЫГ ОЛОН ОЛОН ҮЗЭХ БОЛТУГАЙ!
ЭМЭЭД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ
Amjilt
Yamar saihan buurai ve Tand eruul enh urt nasalhiig husen acn ohind ni amjilt husen ereei