Орхончууд соёл, урлагаар халгина

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Эрдэнэт хот, Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээ нээлтийг   энэ сарын 10-нд “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон”  бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээр хийхээр төлөвлөжээ.

Мөн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид П.Батхуягийн зохиол, СТА Ё.Баярмагнайн найруулсан “Хүний хүрэм” драмын жүжгээр орхончуудынхаа оюуныг мялаана. 11 дүгээр сарын 11-нд  үе үеийн уран бүтээлчид оролцсон улаан хивсний ёслол, “Алтан цом” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгад 140 орчим уран бүтээлч ажиллаж байгаа ажээ.

Д.Анар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top