Уран гулгалтаа орхисон Юлия Липницкая өвчнөө ялан дийлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

 15-хан насандаа олимпийн аварга болж байсан хойд хөршийн уран гулгагч Юлия Липницкая өнгөрсөн зун өвчний улмаас спортоо орхиж байгаагаа зарласан билээ. Ирээдүйтэй, залуу тамирчныг спортоосоо явсанд олон хүний сэтгэл гонсойсон юм. Гэвч хоолноос гарч, эрдэс бодисын дутагдалд орж, сэтгэлзүйг нь ч хямраадаг анорекси өвчнийг ялан дийлэхэд түүнд хугацаа хэрэгтэй байгааг ээж нь ярьж байсан.

Тэгвэл саяхан ОХУ-д болсон Дэлхийн оюутан, залуусын XIX фестиваль дээр Юлия Липницкая иржээ. Богинохон хар палаажтай гарч ирсэн тэрбээр бага зэрэг жин нэмсэн, эрүүл саруул харагдсан байна. Одоо 19 настай Юлия өвчнөө бараг ялан дийлжээ. Тэрбээр залууст уран гулгалтын спортын ирээдүйн талаар ярьсан байна. “Уран гулгалтын хамгийн харгис зүйл нь эргэлт гэдгийг ний нуугүй хэлье. Одоо тамирчид нэг дор таван эргэлт хийдэг болох байх” гэж Юлия ярьжээ.

Спортоо орхисон тэрбээр “Одоо уран гулгалтын тэмцээний тайлбарлагч хийхээр үзээд алдана” гэсэн байна. Удахгүй энэхүү спортын томоохон тэмцээнүүд эхлэх юм.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(202.70.46.214) 2017 оны 11 сарын 03

Сн бн. Мундаг.

0  |  0
Top