АНУ-ын бөхийн холбооны 2018 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд долоон хүн багтжээ. “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Хенри Сехудо, “Афин-2004” олимпийн наадмын мөнгөн медальт Штефан Абас, ДАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт Кристи Дэвис, Сонгомол бөхийн нэрт дасгалжуулагч Ли Аллен, Вьетнамын дайнд оролцож явсан, ахмад дайчин Жеймс Маклоган, NCAA-гийн нэрт бөх Гэри Кессел, алдарт бөх Дэйв Шульц агсны эхнэр Нэнси Шульц гэсэн долоон хүн багтав. 42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2018 оны зургадугаар сарын 1-2-нд Оклахома хотод болно. АНУ-ын бөхийн холбооны “Алдрын танхим” 1976 оноос хойш 188 хүнийг эгнээндээ нэгтгээд байна гэж МЧБХ-оос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )