Багш, шавь хоёр Дэлхийн аваргын хошой медальтан боллоо

2017 оны 11 сарын 07
“WRPF” хүчний холбооны пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Москва хотноо 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний мастер 1 ангилалын -100 кг жинд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ аваргын алтан медаль хүртэв. Мөн түүний шавь, Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан -82,5 кг-ын нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож З.Мөнх-Эрдэнэ алт, М.Лувсанданзан мөнгөн медаль хүртэж байжээ. Ингэснээс багш шавь хоёрд дэлхийн аваргын хошой медальтан болж, спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд болов.

Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2017 тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцсон байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(62.203.244.149) 2017 оны 11 сарын 07

yneheer baharhaad baharhaad barshgyi saihan medee baina. ta byhendee mash ich bayarlalaa. bayar hyrgej amjilt hysie

0  |  0
Bayar(109.12.71.142) 2017 оны 11 сарын 06

sain baina zaluuchuud ulam amjilt husie

0  |  0
Top