Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны 2017-2018 оны “MCDAVID Оюутны Лиг” тэмцээний талаар мэдээллүүд 10- сард цахим ертөнцөөр тархан Монголын спорт сонирхогч залуусын дунд маш их хүлээлтийг үүсгээд байсан билээ. Тэгвэл уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт Спортын Төв Ордны А зааланд сүр дуулиантайгаар ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Уг тэмцээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн их дээд сургууль колежууд эрэгтэй болон эмэгтэй багаа оролцуулж байгаа. Энэ өдөр нээлтийн арга хэмжээнд ирсэн хүндэт зочид төлөөлөгчид болон өөрийн сургуулийн багаа дэмжихээр ирж спортын төв ордныг дүүргэсэн оюутан залуучуудаас уг тэмцээний ямар өргөн цар хүрээг хамарч байгааг харж болхоор байв.
Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо нь энэ жилээс Удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүн болоод хөгжлийн шинэ бодлоготойггор шинэ улирлаа эхлүүлж байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Монголын шинэ үе-ийн шилдэг залуучуудын төлөөлөл болох О.Тэнүүн хэмээх эрхэм сонгогдсон байна. Тэрээр өмнө нь өөрийн санаачлагаар “эрдмийн язгуур ТББ” байгуулан хүүхэд залуусын төлөө нийгэмд хүртээлтэй ажлуудыг удаа дараа хийж байсан бөгөөд одоогоор Монгол улсад хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт болох “Zaisan Hill” төслийг мөн л хүүхэд залуусд бэлэг болгохоор гардан ажиллаж байгаа билээ. Монголын ирээдүйн боловсон хүчин болох оюутан залуучуудын төлөөх хийж буй түүний ээлжит энэ том ажил нь нээлтийн арга хэмжэнд хүрэлцэн ирсэн үе үе-ийн сагсан бөмбөгчид болон олны танил эрхмүүдээс маш их талархалыг байв.
Mcdavid Оюутны Лиг тэмцээн 5 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд оюутан тамирчдыг дэмжин мэргэжлийн түвшинд тоглох боломж үүд хаалгыг нь нээж өгч цаашлаад спортын авьяс чадвараа ашиглан ажлын байраар хангагдаж амьдралын гараагаа эхлүүлэхэд нь туслах зорилготой юм.
Ингээд МОСБХ-ны Шинэхэн удирдлага болон тэмцээнд оролцож буй нийт оюутөн тамирчиддаа өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )