“Алроса кап” буюу Европын үндэсний цомын тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын нийслэл Москвад болно. Сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд тус бүр Европын шилдэг дөрвөн баг тойргоор өрсөлдөх юм.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх Азербайжаны шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Азербайжанаас 57 кг-ын жинд Георгий Эдишерашвили, 61 кг-д Али Рагимзаде, 65 кг-д Агагусейн Мустафаев, 70 кг-д Муртазали Муслимов, 74 кг-д Исмаил Абдуллаев, Абубакр Абакаров, 86 кг-д Александр Гостиев, 97 кг-д Шариф Шарифов, 125 кгд Жамаледдин Магомедов гэсэн тун хүчирхэг бүрэлдэхүүнээ Алтан Москвад илгээх юм.
Өнгөрсөн тавдугаар сард Бакуд болсон Исламын шашинтай орнуудын наадамд оролцсоноос хойш барилдаагүй олимп, ДАШТ-ий алт, хүрэл медальт Шариф Шарифов Москвагийн тэмцээнд жин өгсч 97 кг-д хүч үзнэ. Тэрбээр ирэх жилээс шинэ жин буюу 92 кг-ын жинд барилдах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаарх мэдээллийг Монголын Чөлөөт бөхийн Холбооноос өглөө.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )