Казахстан улсын Үндэсний Олимпын Хороо "Хабар" агентлагтай хамтран жил бүр зохион байгуулдаг зуны спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацийн санал асуулга явагдаж байна. Тус улсын жүдо бөхийн холбооноос олимп, дэлхийн хос хүрэл мeдальт, Ази тивийн аварга Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийн нэрийг дэвшүүлжээ.
Нийт зургаан тамирчин нэр дэвшиж буй санал асуулгыг өнөөдрийн байдлаар Г.Отгонцэцэг 5000 саналаар "тасархай" тэргүүлж байна. Санал асуулга энэ сарын 28-ыг хүртэл үргэлжлэх ажээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )