Орхон аймагт анх удаа команд штабын сургуулилт болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Орхон аймагт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед Орхон аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах “Команд штаб” сургууль боллоо. 

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургуульд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, Орхон аймаг дахь ШШГА, Шүүхийн шинжлгээний алба, Тагнуулын газар,  Цагдаагийн газар,  Зэвсэгт хүчний 186, 110, БОЭТ зэрэг байгууллагын  310 гаруй алба хаагч оролцсон байна. 

Сургуулийн зорилго нь хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах  чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

 

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top