Орхон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 89.1 хувийн биелэлттэй гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Орхон аймгийн  Засаг даргын зөвлөл хуралдаж “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийг хэлэлцжээ. Энэхүү баримт бичгийг есөн  зорилтын хүрээнд 250 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан, хэрэгжүүлсэн аж.

 Тус “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д туссан ажлуудаас 68 хувь нь буюу 174 арга хэмжээ нь 90-100 хувь гүйцэтгэлтэй, 71 арга хэмжээ нь буюу 27 хувь нь  тодорхой үр дүнд хүрсэн, эрчимжүүлэх шаардлагатай 11 арга хэмжээ байгаа ажээ.  Үндсэн чиглэл 89,1 хувийн биелэлттэй гарсан гэсэн үг юм. Мөн үеэр “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг 9 бүлэг 180 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг хэлэлцжээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top