Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн энэ сарын 18-19-нд ОХУ-ын Владикавказ хотод болно. Хойд Осетийн нийслэлд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн хоёр тамирчин зодоглохоор өнгөрсөн лхагва гарагт эх орноосоо мордсон талаар МЧБХ-оос мэдээллээ.
Тодруулбал, 61 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын хошой аварга ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат хүч үзэх юм.
ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцох тэмцээний нийт шагналын сан 80 мянган ам.доллар бөгөөд жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 “ногоон”-ы шагнал хүртэх аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Unuruu sain uzvel hurel avch medeh yum da
2 bohdo amjilttai oroltsod mediali awarai