Кеничи Кмото олимпийн мөнгөн медалиа гардлаа

2017 оны 11 сарын 18

 

Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнеказү Такеда Токио хотод байрлах ҮОХ-ны байранд чөлөөт бөхийн тамирчин Кеничи Юмотод Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медалийг нь гардуулан өглөө. Одоогоос есөн жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн XXIX наадмын чөлөөт бөхийн 60 кг-ын жинд Японы бөх Юмото хагас шигшээд Украины Василий Федоришинд ялагдан хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл украин эр “туринабол” хэмээх сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэснээр мөнгөн медалиа хураалгаж, Юмотод шилжсэн юм. Мөнгөн медаль нь Японы ҮОХ-нд албан ёсоор ирж, ийнхүү медалиа гардан авчээ. Бээжинд Юмотод хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Киргизстаны буриад “легионер” Базар Базаргуруевт хүрэл медалийн нөхөж олгосон юм гэж МЧБХ-оос мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top