Марафон гүйлтийн тамирчин Бямбаагийн Буджаргалыг өнөөдөр Монголд танихгүй хүн ховор биз ээ.
Тэрбээр хамгийн сүүлд тэсвэр хатуужлын тэмцээн гэгдэх 240 цаг үргэлжилдэг “Self-transcendence USA open” тэмцээний арван өдөр, шөнийн хэт холын марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 1189 км гүйж түрүүлэн дэлхийн аварга болсон юм.
Түүний амжилт цааш үргэлжлэх бололтой. Тэрбээр тус тэмцээний рекордыг эвдэх зорилт тавин, Монгол хүний эрч хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулахаар бэлтгэлдээ гарчээ.
Тодруулбал, 10 өдрийн буюу 240 цагийн гүйлтийн тэмцээн АНУ-д 2018 оны дөрөвдүгээр сард болох юм. Уг тэмцээнд оролцох Б.Буджаргал БНХАУ-д гурван сарын хугацаанд өндөржүүлсэн бэлтгэл хийхээр явсан байна.
Дэлхийн рекорд эвдэхийн тулд 1555 км замыг 10 хоногт гүйх тул өдөрт 155 км гүйх аж.
23 дахь жилдээ зохион байгуулагдах “Self-transcendence USA open” хэт холын зайн марафон тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид оролцог юм. Жишээлбэл энэ жил 40 гаруй орны 86 тамирчин оролцсон байдаг. Тэмцээний онцлог ньр 10 өдөр, шөнө тасралтгүй гүйн тэсвэр хатуужлаа сорьдог юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Би бага байхдаа хотоос Дархан гүйж орчоод маргааш нь буцаад гүйгээд ирдэг байлаа
Талархая. Өө тэр соц үед чинь Монголын тамирчид өдөрт бэлтгэл хийж байхдаа бараг л 200 гаруй км гүйдэг байлаа.