Хакүхо аваргыг хамгийн хүч шавхсан барилдаанаа хийсэн гэв

2017 оны 11 сарын 22

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Ичиножо А.Ичинноровтой барилдан уватенаге мэхээр яллаа. Ийнхүү тэбээр 10 даваатайгаар башёг тэргүүлж  эхэллээ.  Сүмогийн тайлбарлагч Хакүхо аваргыг эхний 10 өдрийн хамгийн хүч шавхсан барилдаанаа хийлээ хэмээн онцоллов. Их аварга маань маргааш Ёшиказетэй барилдахаар оноолт таарчээ.

Аваргын араас маэгашира Хокүтофүжи, Окиноуми нар найман даваа, хоёр унаатайгаар удаалж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top