Чингис хаанаараа бахархах өдрийн үнэ цэнийг мартагнуулах АЛТАН БҮС

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

 

Бөхийн өргөө, цэнхэр дэлгэцрүүгээ бөх үзэхийн тулд “зүтгэцгээдэг” хүмүүсийн хувьд өнгөрсөн амралтын бүтэн сайн өдөр лав “шавиагаа ханатал” баярласан сайхан өдөр байв бололтой. Наадмаас хойш тэр бүр зодогдлоогүй аварга, арслан, заанууд Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласны ойн барилдаанд зодоглон барилдсан нь бөхийн хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөжээ. Монгол улсын аварга Ч.Санжаадамба, аварга С.Мөнхбат, арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ.. тэргүүтэй 256 хүчтэн  Бөхийн өргөөний ногоон дэвжээнд хүч үзсэнээс Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэн, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Пүрэвсайхан  нар шөвгийн  дөрөвт шалгарсан юм.

 Бахархалын өдөр буюу их эзэн Чингис хааны мэндэлсэний өдөрт зориулсан хүндэтгэлийн барилдаанд зодоглоогүйн гэмээ Улсын өндөр цолтнууд тийн цайруулж, үзэгч олноо хүндэтгэлээ. Өвөрмонголд болдог өндөр шагналтай “Алтан бүс”  наадамд хүчитнүүд маань зодоглосоноор өнөө жилийн “Бахархалын өдөр”-ийн барилдаан тийм ч сонирхолтой болсонгүй гэдэг хэл амыг тэд дагуулаад байгаа.  Үндэснийхээ баяр бахархалын өдрүүдээр барилдааныг нь үзэж сонирхож, хүч бярыг нь бахдах учиртай бөхчүүдийнх нь манлайд дэвэх хүчит аварга, арслан, гарьд, заан, харцагуудын дийлэнх байхгүй болохоор уурлаж уцаарлалгүй л яахав. Монголд болох наадмаас өндөр бооцоотой тэмцээн хилийн цаана зохиогдох болж, түүндээ оролцохыг урьсанд хүчитнүүд зорихоос өөр бас яалтай.

 Үсэрсэн цус, тасарсан мах, хугарсан ясны нэг хэсэг Өвөр монголчуудынхаа наадмыг Хятадын арга хэмжээ гээд ойшоолгүй орхилтой биш. Гэвч Үндэснийхээ бахархалын өдөр дээрх урилгын аль нэгийг сонгох болоход бөхчүүд маань аль их мөнгөтэй талыг дагажээ. Ер нь ойлгоход, таахад төдийлөн хэцүү бус зүйл байх шиг. Эрхэм хүчитнүүд маань тэр өдөр Өвөрмонголд барилдалгүйгээр эх орондоо барилдахаар санаа нэгдэж болох байв. “Бид их хааныхаа мэндэлсэн түүхэн бахархалын өдрөөр эх орондоо байж, элгэн саднаа баяруулж барилдах учиртай тул урилгыг хүлээн авсан ч очиж чадахгүй гэдгээ уламжилья...” гэдгээ алга дарам цаасан дээр бичээд, албан ёсоор хүргүүлчихсэн бол “бөхчүүд Өвөрмонголын бай өндөртэй барилдаанд оролцоод, Чингисийн өдрөөр ирж барилдаагүй гэнэ билээ” гэдэг нэг нэр, хоёр хочийг зүүхгүй байв. Ядаж л Чингис хаанаараа бахархах өдрийн үнэ цэнийг "Алтан бүс", их хэмжээний мөнгөн шагналаас өндөрт өргөн барилдаж,  бөх хүн, Монгол хүн гэдэг утгаараа монголчуудаасаа хүндэтгэлийг төдий чинээнд хүртэх байлаа.

Тэгсэнээр эзэн Чингис хаан, Төр түмнээ хүндэтгэсэн эх оронч хүмүүсээр тодорч болох байв. Яагаад заавал их эзэн хаанаа хүндэтгэн бахархах өдрөөр барилдах бөхийн барилдаантай давхцуулан өмнөд хөрш маань өндөр бооцоогоор далласан барилдаан хийх гээд байна вэ гэж хардаад, эндээ барилдчихсан бол “их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэрээс холуур тойрох байж дээ. “Өвөрмонголд очиж барилдсан бөхчүүд бүгд хоосон иржээ” гэсэн мэдээгээр тэднийг тавласан нь тийм ч буруу зүйл биш байх.

 Монгол бөх бол монголчуудаа баярлуулан цэнгүүлэх үүрэг хүлээсэн, ёс уламжиллаа өвлүүлэх хариуцлагыг үүрч яваа хүмүүс. Монголын иргэн, төр хоёрт хоёуланд нь хамаатай баярын өдрөөр байгаагүй нь үнэндээ бөхчүүдийн буруу. Түмний цэнгэлийн төлөө хүчийг үзүүлэх байтал өөрийн амин сонирхолоо урдаа тавьсан нь л тэдний буруутгах үндэслэл гэж хэлэх гээд байна. Өөр нэг зүйл бол адилхан үндэсний уламжлалт ёс жудгийг авч ирсэн Японы сумогийн нөхөд Сумогийн холбооныхоо дүрэм журманд баригдаад, холбооныхоо шийдвэрийг харж, бөхчүүд нь амин хувийнхаа ажлыг дараа нь тавьж болоод буйгаас суралцах ч боломж байна.

 Бөхчүүд Үндэсний бөхийн холбооны зүгээс явуулж буй үйл ажиллагаанд бүрэн хамрагдах, өөрийн дүрэм журмаа дагахад л энэ бүх зүйлс цэцрэх байдал анзаарагдана. Дотоод эв нэгдэл гэдэг аливаа зүйлийн урт удаан оршин тогтнох, хөгжих дэвшихэд гол нөлөө болдог. Монгол бөхчүүдийн нутаг хошуу, яс үндэсээрээ талцдаг дов жалганы үзэл ч  мөн эв нэгдэлгүй, үл тоосон байдлын гол шалтаан болж харагддаг нь нууц биш. Тиймд Үндэсний бөхийн холбоо дүрэм журмаа нягт нямбай боловсруулж, бөхчүүдээ нэгэн дээвэр туургын дор нягталж, цаашдын эрх үүргийг нь тодорхойлон, Монгол бөхийн ирээдүйн хөгжлийн зөв тийш нь залах цаг болсон гэлтэй.  Түүнээс хаана хэзээ, хэнтэйгээ барилдах нь бөхчүүдийн бүрэн эрх билээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.72.245.122) 2017 оны 11 сарын 27

Жил бїр єєр єєр єдєр тєрсєн єдєр нь тохиож байхаар тєєрєгдїїлсэн Элбэгдорж гэж хулгайчийн хорт санаа

0  |  0
enkhbayar(203.91.115.35) 2017 оны 11 сарын 27

Ee burhan mini setgvvlzvin doroitol gj ene bnda.showgiin 4t purewsaihan zaan vldlee l gene shv. Iim naad zahiin bohiin medleg hurimtluulaagui gariin 10n huruund bagtah awarga arslanaa medehgui baij niitlel bichij shvvmj hiideg chi yag hen yum be.Gowisaihan mini dee.chamaas setgvvlch nar ichij vheh gj bgadaa ayayayaya

0  |  0
zochin(122.201.19.66) 2017 оны 11 сарын 27

Gadnii bohchuudiig yagaad Mongoldoo barilduuldaggui ym boloo . Avarga arslanguud ni 1iin davaand unachihana gej aigaad baidag ym bolov uu.

0  |  0
Ард иргэд(103.229.123.1) 2017 оны 11 сарын 27

Хэдэн шивэр ханхалсан бүдүүн гахайнууд ноцолдуулахаар л Чингис хаанд хүндэтгэл болно гэж юу байдаг юм. Харин ч хэрүүлийн бузар болсон бөх нэртэй новшуудаас холхон байсан нь зөв байна.

0  |  0
S(202.9.43.220) 2017 оны 11 сарын 27

Бахархах юм юу байнаа эмэгтэйчуудийг хучирхийлж хуухдуудийг нь алж тплж дээрэмдэж галдан шатаагчаар бахархаад ардчилсан монгол хумуус ямар болчоод байна сэтгуулчээ

0  |  0
zochin(202.179.26.161) 2017 оны 11 сарын 27

Чингис хааны төрсөн өдөрүү,,,,хальсан өдөрүү та нар яг мэдэж байгаа юм уу,,,,,,,,их хүмүүсийн ирсэн,явсан өдрийг андуурч янз бүрийн тайлага тахлигийг буруу өдөр буруу хийсэнээс болоод энэ улсийн үйлс,хүмүүний үйл нь бүтэхгүй байгаа юм биш биз,,,,

0  |  0
Зочин(203.91.115.43) 2017 оны 11 сарын 27

Хөөе хөгшөөн шөвгийн 4 чинь худлаа бна

0  |  0
Top