Олимпоос медаль авсан анхны монгол эмэгтэй жүдоч

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

2016 оны Риогийн олимп монголчуудад ээлтэй болж өнгөрсөн билээ. Тус олимпод эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа аваргын төлөө ДАШТ- ий алт, мөнгөн медальт, Бразилын Д.Сильвад вазари үнэлгээгээр дийлдэн, мөнгөн медаль авсан юм. Манай бөх хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Т.Монтейрог, мөнгөн медалийн төлөө олимпийн нэг алт, дэлхийн хошой аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, Японы домогт бөх Каори Мацүмотог цэвэр ялж, олимпийн наадмын аваргын төлөө барилдах эрх өвөртөлж чадсан. Ийнхүү Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, олимпийн медальт анхны Монгол жүдоч болон амжилт гаргасан юм.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамирчин(103.229.123.1) 2017 оны 11 сарын 27

Худал бичиж чадах даа! Олимпоос медаль авсан анхны монгол эмэгтэй жудоч бол Г.Отгонцэцэг шүү! Харин монголоос гэвэл Сумьяа юм. Учрыг сайн ялгаж, зөв донгосож байх хэрэгтэй, эргүү минь.

0  |  0
Top