Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн тэмцээн энэ сарын 25-26-нд Польшийн Быдгош хотод болж өндөрлөлөө. Манай улс эрэгтэй бүтэн багаараа оролцсоноос тааруухан оролцов. Манайхнаас 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн. Тэрбээр Канад, Словакын бөхийг ялж, тэмцээний аварга ОХУ-ын Начын Кууларт, хүрэл медальт АНУ-ын Жо Маккенна нарт ялагдаж жиндээ долдугаар байрт орсон юм. Анх удаа том тэмцээний утаа үнэрлэсэн манай залуучуудад Польшийн тэмцээн том туршлага болж өглөө. Эрэгтэйчүүдийн ангилалд 41 орны тамирчид өрсөлдснөөс гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 55 оноотой багийн дүнгээр тэргүүлж, Казахстан 41, Гүрж 36 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Харин манай залуучуудын шигшээ баг долоон оноотой 17 дугаар байрт оржээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
57 кг (25 бөх): 1. Рейнери Ортега (Куба) 2. Салим Наим (Болгар) 3. Сулейман Атли (Турк), Парвиз Ибрагимов (Азербайжан) ... 18. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)
61 кг (17): 1. Ринья Накамүра (Япон) 2. Куат Амиртаев (Казахстан) 3. Ислам Дудаев (ОХУ), Седат Оздемир (Турк)
65 кг (26): 1. Начын Куулар (ОХУ) 2. Бажранг Бажранг (Энэтхэг) 3. Жо Маккенна (АНУ), Йонас Эмамичогай (Иран) ... 7. Төмөр-Очирын Тулга (Монгол)
70 кг (21): 1. Ричард Льюис (АНУ) 2. Винод Кумар (Энэтхэг) 3. Автандил Кенчазе (Гүрж), Василий Михайлов (Украин) ... 12. Лутбаярын Батбаяр (Монгол)
74 кг (25): 1. Гажи Набиев (ОХУ) 2. Ахсарбек Гулаев (Словак) 3. Мухамед Акдениз (Турк), Мирза Схулухия (Гүрж) ... 21. Болдхүүгийн Батсүх (Монгол)
86 кг (21): 1. Алихан Жабраилов (ОХУ) 2. Азамат Даулетбеков (Казахстан) 3. Ури Калашников (Израиль), Иракли Мцитури (Гүрж) ... 9. Ганбаатарын Ганхуяг (Монгол)
97 кг (21): 1. Мохаммадшафи Голех (Иран) 2. Денис Храменков (Беларусь) 3. Мурази Мчелизе (Украин), Раян Уолц (АНУ) ... 19. Төмөрбатын Мөнгөншагай (Монгол)
125 кг (17): 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Магомедамин Дибиров (ОХУ) 3. Данило Картавый (Украин), Амин Тахери (Иран) ... 10. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )