Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд нь хатуу биетээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан тариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сумогийн их аварга ёзозуна Харумафүжи зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката Японы сүмогийн холбоонд хүсэлтээ хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Ёкозуна Харумафүжи ийм шийдвэр гаргасан нь Таканоива А.Баасандоржийг хүнд гэмтээсэн нь тогтоогдсон гэж Японы хэвлэлээр мэдээлсэн байна.
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )