Өнөөдөр Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах тухайгаа зарлан мэдээлэл хийж, сумогийн ертөнцөд дуулиан тарилаа. Түүнийг дахин барилдахын төлөө ямар нэг алхам хийнэ гэж сумо сонихогчдын хүлээж байсан нь ийн тасарлаа. Тэрбээр дэвжээний багш ояката Исэгахамагийн хамт сэтгүүлчидтэй уулзсан байна. Мэдээллийн эхэд Ояката Исэгахама нулимс унаган үг хэллээ. Мөн сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авсаныг товчлон хүргэе.
-Ёкозуно цолонд хүртэл барилдчихаад харамсалтай байдлаар сумогийн дэвжээг орхиж байгаад харамсаж байна. Бэлтгэлээ маш сайн хийж байсан. Нийгэмд тустай ажлуудад маш сайн оролцож байсан юм шавь минь. Өнөөдрийн хугацаанд Харумафүжиг архи уугаад агсам тавьж байхыг би харж байсангүй. Юу болчихов доо, үнэхээр харамсалтай байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүссэнгүй. Энэ асуудал яах аргагүй Харумафүжигийн өөрийнх нь хийсэн үйлдэл. Өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа.
Харумафүжи:
Бэртээсэн сумоч, оякато, сумогийн холбооныхон, сумочид, дэмчигчдээсээ хүлцэл өчье.
-Зодог тайлах шийдвэрийг яагаад гаргах болов?
- Сумо шимтэгчид болон түмэн олонд төвөг учруулсандаа хүлцэл өчиж байна. Багштайгаа зөвлөлдөн зодог тайлах тухай ярилцаж ийм шийдэлд хүрсэн л дээ. Сумогийн башё үргэлжил байсан учир дуусгаад мэдэгдэл хийе гэж шийдсэн. Аварга хүний хариуцлагыг ухамсарлан зодог тайлахаар болсоноо багшдаа анх хэлсэн.
-Зодог тайлах талаар санал ирэхэд юу гэж хэлсэн бэ.
Оякато: Аварга гэдэг цол зөвхөн Харумафүжийгийнх бус. Үе үеийн авргуудын нэр хүндийг авч явах ёстой хариуцлага.
-Яагаад ийм үйлдэл гаргахад хүрчихсэн бол?
Харумафүжи: Ах аваргын хувьд ямар байх ёстойг дүүдээ ойлгуулж, хэлж зөвлөе гэж бодож явсан. Харамсалтай нь ийм байдалд хүрчихлээ. Дүү бөхчүүдийг илүү чанга байлгах, энэ том соёлыг хүндэтгэж хичээж барилдаарай гэсэн үйлдэл маань ийм зүйлтэй тулгаруулчихлаа.
16 настай Япон улсад ирж Сумогийн дэвжээнд хөл тавьсан тэр цагаас намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст, багшдаа, сумо сонирхогчоддоо маш их хайртай. Та нартаа талархаж байна. Сумогийн зам барилдаан гэхээсээ илүү сугамжтай том спорт, сайхан ертөнц юм. Мөн Япон оронд хайртай, сумод маш их хайртай...
-Сумогийн амьдрал ер нь ямар байсан бэ?
Харумафүжи: Үнэхээр сайхан 17 жил минь байлаа. Мөн энэ дашрамд хамт барилдаж байсан үе үеийн сумочиддоо баярласнаа илэрхийлье. Дахин хүлцэл өчье... гэлээ.
Тэрбээр 1984 онд Улаанбаатар хотод төржээ. Аавынхаа төрсөн нутаг Говь-алтай аймгийн Чандмань-Өндөр сумаар овоглож ирсэн юм. Монгол улсаас төрсөн гурав дахь ёкозүна бөгөөд ерөнхийлөгч Н.Энхбаярын зарилгаар 2009 онд МУГТ цолыг хүртэж байсан түүхтэй билээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 14 )
umnu bainga arhivuugaa d8ngee dbdg baisan bol buruutgaj boloh yum ter tarhia hagaluulsan ni uuruu ih tavitargui novsh gesen hunii tevcheer aldrah ue bdg shuu ter zergiin hagarhai mongol erchuud bolgonii tolgoid bgaa yum muulahaa bitgii urital bolgoj bai
Хакухо-с бол хэзээ ч ийм муухай зэрлэг зан гарахгүй дэ цаанаа л нэг зөөлөн харагддаг шүү
Арай муухай зэрлэг юмаа ингэтэл зодоод байхдаа яахав дэ монголынхоо нэрийг боддоггүй тэнэг амьтан юм хохь нээ
Их харамсаж байнаа . Бие биендээ хүндэтгэлтэй ханддаггүй зан л ийм юманд хүргэлээ . Үг хэлж байхад нь утсаар ярьж . Давхар яриад байх зохимжгүй ш дээ . Ойлгуулах гээд хэтрүүлчихжээ . Ямар сайн байх вээк. Нэг нь эрүүл мэндээрээ хохироод нэг нь гялалзсан амжилтаа боолгоод ..... Монгол бөхчүүд минь дахин ийм байдал гаргав даа . Та хэд атгасан гар шиг эвтэй байх хүмүүс ш дээ . Эцэг эхээ эх оронтойгоо хамт авч яваа гэдгээ битгий мартаарай . Элэг эмтэрч байна
Ooroo unasan khuukhed uildaggui
Сумогийн холбооны элдэв шийдвэр гарахаас өмнө өөрөө шийдвэр гаргасан нь зөв алхам болжээ.
Tiim zorigtoi er hun shig yum bol davaajargaliig barij avaad zodchihgui yasiin chadahgui sh dee archaagui
Bolovrol baikhgui, huviin zohion baiguulalt mash muugiin l neg ilrel ene sh dee!!! Yahav dee zailuul onchin orooson yum bolohoor ni l deerelhmer ayadahgui yu! Ternees ter dagvadorjiinh ni helj baigaagaar hunii mustei er hun shig l yum bol yu gej ter onchin orooson amitaniig deerelheh ve de.Dagvadorjiinhoo sainaas suralts sagsuu ongiroog ni duuraigaad yund ch hurehgui!!!
Haa gazriin setguulchid hemeeh joomnuudiin baij baigaag haraach.
чи уйлаад яахав болчимгүй өөрөө унсан хүн уйлдаггүй ээ гж