ДАШТ-ий сугалааг хөтлөх Мария Команднаяг хэт задгай хувцаславал шууд сувгаа хаах гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

2018 оны ДАШТ-ий сугалаа маргааш явагдана. Сугалааг Оросын хөтлөгч Мария Командная хөтлөх юм. Москва хотноо болох сугалааны үйл ажиллагааг Мария Команднаятай хамт Английн нэрт довтлогч Гари Линекер хөтлөхөөр болжээ.  Тэгвэл Мария Командная нь хэт задгай хувцаслаж, эфирт гардгаараа алдартай нэгэн юм. Тийм ч учраас мусульман шашинтай орнуудын үзэгчид түүнээс "Хөтлөлт хийх үеэрээ хэт задгай хувцаслахгүй байх"-ыг хүсч байгаа гэнэ. Учир нь Иран зэрэг оронд задгай хувцастай эмэгтэй хүн гармагц тухайн нэвтрүүлгийг шууд хаадаг журамтай.  Мария энэ хүсэлтийн хариуд "Зөв зохистой хувцас өмсөнө" гэж амласан байна.

 

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top