Харумафүжийг залгамжлах найдвар Миторюү Б.Төрболд сэкитори боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл энэ үйл явдалын мэдээлэлтэй давхцан нэгэн шинэ Монгол жудоч сэкитори цолтон болж буй мэдээ ирлээ.   Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул "Нишикидо" дэвжээний сүмоч Миторюү Б.Төрболд ирэх оны нэгдүгээр сараас жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ. Тэрбээр сонирхогчдын сумогийн Дэлхийн хошой аварга, оюутны Ёкозүно цолтон бөгөөд озеки цолоо хураалгаад буй Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, шинэ цолны болзол хангаад буй Ичиножи Д.Ичинноров нартай нэгэн үед сумод элсэн орох болзлыг хангасан сумоч юм.

 Харин тэрбээр Их сургуулиа төгсөж байж мэргэжлийн сумод хөл тавихаар шийдсэн байна. Эрдэм номын мөр хөөж сургуулиа төгссөн Б.Төрболд энэ оны тавдугаар сарын башёд макүшита зиндааны 15-аас босож барилдан ийнхүү дөрөвдөх тэмцээнийхээ дараа жүрё дэвшиж сэкитори буюу цолтой бөх боллоо. Миторюү энэ жил 23 настай биеийн өндөр 187 см өндөртэй гэнэ. Сумогийн мэргэжилтнүүд түүнийг бэлтгэлдээ анхаарч, тэвчээртэй хөдөлмөрлөвөл ирээдүйд аварга цолтой сумоч болно гэж дүгнэжээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.212.134) 2017 оны 11 сарын 30

ийм тэнэг царайлсан хүн аварга болдоггүй юм аа. одоо тэр махан бөмбөг ичинноров ч билүү , харах царайны усан тэнэг. аварга хүний нүд, царайны төрх өөр шүү

0  |  0
Top