Өнөөдөр манай эмэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө барилдана

2017 оны 12 сарын 02

 

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн /2017.12.01/ ОХУ-ын Чебоксар хотод эхэллээ.

Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж буй Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Азербайжан, Украины багийг тус бүр 6:2-оор буулган авсан. Тэгвэл нээлтийн ёслолын дараа хэсгийн сүүлийн барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийж, 3:5-аар ялагдсан байна.

Ингэснээ өнөөдөр  хүрэл медалийн төлөө барилдахаар болж байгаа юм. Манай бүсгүйчүүд хүрлийн төлөө Япон, АНУ-ын ялагдсантай нь барилдана.

Манайхнаас ДАШТ-ий гурван хүрэл медальт, хашир туршлагатай гавьяат О.Насанбурмаа, шинэхэн дэлхийн аварга, отгон гавьяат тамирчин П.Орхон, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт ОУХМ А.Батцэцэг нар багтаа ялалт авчирсан. Харин хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, Э.Гантуяа, Н.Отгонжаргал, спортын мастер Б.Чимгээ нар тун хангалтгүй барилдаан үзүүлж өрсөлдөгчдөө цэвэр ялагджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жак(27.123.212.138) 2017 оны 12 сарын 03

Э.Сумъяа чинь дэлхийн аварга болчихоо биздээ. Ялагдсан болохоор нь цолыг нь хэлэхгvй байна уу.

0  |  0
Zochin(72.152.231.38) 2017 оны 12 сарын 02

Ted hureliig avchihsan bna

0  |  0
Top