Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн Японы Токио хотноо болж байна. “Tokyo Grand Slam 2017” тэмцээнд 61 орны 417 жүдоч эрэгтэй 243, эмэгтэй 174 оролцож байгаагаас эхний өдөр долоон жингийн медальтнууд тодорлоо. Манай улсаас 11 жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртлээ. Мөн 73 кг-д Г.Одбаяр V, 66 кг-д Д.Төмөрхүлэг VII байр эзлэв. Японы жүдочид долоон алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн бол Монголын баг хоёр мөнгөн медальтай удаалж, Канад, БНСУ, Франц, Словений баг хүрэл медаль хүртсэн амжилтаараа III-VI байрт бичигдлээ.
Өнөөдөр хүнд жингийн барилдаанууд болж байна.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )