Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанаар үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -81кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр ОУХМ Н.Дагвасүрэнтэй учраа таарч нэмэлт цагт торгуулиар яллаа. Манай хоёр бөх дэлхийн дэвжээнд таван удаа таарч барилдаж ОУХМ О.Ууганбаатар дөрөв дэх удаагаа илүүрхжээ. О.Ууганбаатар алтын төлөө БНСУ-ын жүдоч Ли Сунхотой барилдах бол Н.Давгасүрэн Португалын Э.Анритай хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна. Финалын барилдаан 16.00 цагаас эхэлнэ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )