Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 130 тамирчин оролцож байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин өрсөлдөж байгаа.
Тэмцээний талаар Монголын Оюун Ухааны Академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар “Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар манай тамирчид дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилж тэмцээний нийт 90 медалийн 44-ийг нь хүртэж багаараа түрүүлэх нь тодорхой боллоо. Өнөөдөр тэмцээн өндөрлөх ба гурван төрлөөр үргэлжилнэ. Манай баг тамирчид медалийн тоогоо нэмэх нь тодорхой байна” гэжээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Хамаг шагналыг нь хамаад байх юм. Монголчууд ийм супер юмуу. Эсвэл негеедуул нь сул ач холбогдол егдеггуй тэмцээн юмуу Баабар ахаа