Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монгол тамирчид илүүрхлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Токио хотноо хоёр өдрийн турш үргэлжлэн өнөөдөр амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд Эрэгтэйчүүдийн хасах 81 килограммын жинд өрсөлдсөн ОУХМ  О.Ууганбаатар алтан медалийн эзэн боллоо. О.Ууганбаатар алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ли Сүнхотой барилдаж шийдвэрлэх үед цэвэр ялсан юм. Ийнхүү тэрбээр чансаа өндөр Токиогийн “Их дуулга” тэмцээнд түрүүлснээр Монголын хоёр дахь жүдоч болж байна.  Хоёрдугаар байранд МУГТ Д.Амартүвшин орж, мөнгө медаль хүртэв. Харин хүрэл медалийн барилдаанд Н.Дагвасүрэн Португалын бөх Э.Анригтай хүч үзэж нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл  медаль хүртлээ. Ийнхүү жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг Монголчууд манлайллаа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.26.192.190) 2017 оны 12 сарын 04

Нэг жинд ингэж дараалсан юмуу

0  |  0
Bat (217.66.178.112) 2017 оны 12 сарын 03

Manaixan jalgan dotoroo l ooriigoo doviilgox yum aa. Minii medexeer japonchyyd 7 alt avsan shuu..... Kkk

0  |  0
Top