Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн дэргэдэх залуучуудын зөвлөл байгуулагдаж байгаагийн гол зорилго нь нам улс төрийн чиг хандлага, эрхэлж байгаа ажил мэргэжлээс үл харгалзан, хамтдаа уулзаж ярилцан санаа бодлоо нэгтгэж өнөөгийн нийгмийн болон сум орон нутгийн хөгжил, дэвшилд залуусын оролцоог нэмэгдүүлж идэвхи санаачлагатай ажиллахад чиглэнэ.
11-р сарын 04-нд байгуулагдсан Залуучуудын зөвлөлөөс багийн иргэдийг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвх сонирхлыг өрнүүлэх, багийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан 8-р багийн иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 12-р сарын 02-нд амжилттай зохион байгууллаа.
Га бөмбөгийн тэмцээнд зөвхөн наймдугаар багийн иргэдийн төлөөлөл болсон 8 багийн 60 гаруй тамирчид өрсөлдөж “Петровис” баг тэргүүлж, ДЗДЦС-ын баг дэд байр, “Мөрөөдлийн” баг гуравдугаар байр эзэллээ. Багийн иргэдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж, залуусыг нэгтгэж байгаад тамирчид сэтгэл өндөр байлаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин тусласан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон “Хүннүгийн говь” ХХК-ийн захирал В.Мөнхбат, “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, 8-р багийн ИНХ-ын дарга С.Бурмаа, “Шим билэг” өрхийн эмнэлгийн дарга, аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгч Х.Лхагвасүрэн, Дөрөвдүгээр сургуулийн захирал Т.Отгонбаатар нарын санаачлага дэмжлэгээр Өмнөд бүсийн цахилгаан түгээх станцын спорт заалыг 2018-2019 онд долоо хоног бүрийн нэг өдрийг 8-р багийн иргэдийн эрүүл мэндээр хичээллэх боломжийг нээж өгсөнд иргэд талархан хүлээж авлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Ted yagad heldeggu yum be bi ch gsn zaluuchudin Zovlold ni ormor l shte