Монголын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцохоор тус улсад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев тэргүүтэй дэлхийн шилдэг хүчтэнүүд Тегеранд хөл тавиад байна. “Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга “Орос танк” Садулаев Ираны “Бимех Рази” клубээс хүч үзэх бөгөөд өнөөдөр манай залуучуудын шигшээ багтай хамт бэлтгэл хийв.
Сэтгэгдэл ( 0 )