Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж огцруулжээ. Тодруулбал гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Д.Галсандондог нь албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзсэн тул огцруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн байна.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан Ховд аймгийн МАН-ын хорооны IV хуралдаанаар гишүүдийн 93 хувийн саналаар Д.Галсандондогийг МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас мөн чөлөөлсөн юм. Түүнийг намын хорооны хурлыг 2015 оноос хойш хуралдуулаагүй, намын даргын 2015, 2016 оны үйл ажиллагааны тайлангаа огт тавиагүй, намаа хагалан бутаргасан гэж үзэж ийнхүү огцруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Болж муу сдаг. Ховдод МАНАН бий болгож одоо болтол АН-ын дарга нартай хамтран ажиллаж байсан. Жирийн гишүүд 2012 оны хоморголон халалтанд өртсөн хүмүүс ажилгүй лааз өшиглөөд явж байхад