Леброн Рэймон Жэймс 1984-12-30-нд Охайо мужийн 5 дахь том хот болох Акронд мэндэлжээ. Ээж нь түүнийг 16 настайдаа төрүүлсэн бөгөөд түүний жинхэнэ аав болох Антони МакКлеланд олон удаа гэмт хэрэгт холбогдож шоронд хүртэл орж байсан. Улмаар эхнэр хүүхдээ орхиж явсан тул Глориа Леброныг ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн.
Глориа коллеж төгсөөгүй тул түүнд ажил олох нь хамгийн том асуудал байлаа. Гэвч тэрээр бууж өгөлгүй хүүгийнхээ төлөө олдсон ямарч ажлыг гололгүй хийж байсан. Леброныг таван настай байхад нь Глориа ажил олохын тулд жилийн дотор 7 хүртэл удаа байраа сольж байсан удаатай. Леброныг хоёртой байхад Глориа, Эдди Жексон хэмээх залуутай үерхэж эхэлсэн байна. Эдди Лебронд аавын хайр халамжийг үзүүлж байсан боловч түүний дэргэд удаан байж чадалгүй хэдэн жилийг мансууруулах бодистой холбоотой хэргээр торны цаана өнгөрүүлсэн. Леброн Sports illustrated-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: “Миний ээж бол миний бүх зүйл. Үргэлж байсан, байсаар ч байх болно” (“My mother is my everything. Always has been. Always will be.”) гэж хэлсэн.
Эддигээс гадна аавын үлгэр дууриалал болж байсан хүмүүс бол Глориагийн ах нар болох Терри ба Көрт юм.
Жэймс, Саванна Бринсон гэх бүсгүйтэй ахлах сургуулиасаа хойш үерхэж байгаа бөгөөд тэд 2 хүүтэй. Том хүү болох Леброн Жэймс Жуниор 2004 онд, хоёр дахь хүү Брусь Максимус Жэймс 2007 онд мэндэлжээ.
Леброн Акрон хотын St. Vincent – St. Mary ахлах сургуульд элсэн орж эхний жилдээ л сургуулийн шигшээ багийн гарааны тоглогч болсон. “Слэйм” сэтгүүл Леброны зургийг нүүрэн дээрээ тавьснаар улс даяар олонд танигдаж эхэлсэн. Түүний баг дивизоны аварга цолоо хамгаалж чадаагүй ч илүү өрсөлдөөнтэй 2-р дивизон руу дэвшсэн.
Леброн NBA-ын драфтын дүрмийг зөрчин 2002 онд ахлах сургуулиа төгсөлгүй драфтад нэрээ бүртгүүлэх хүсэлт тавьсан ч NBA-ын удирдлага зөвшөөрөөгүй.
Ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөгөөс гадна хөл бөмбөг тоглодог байсан ба хоёр дахь жилдээ мужийнхаа Хөлбөмбөгийн нэгдүгээр багт хүртэл нэрлэгдэж байсан. Мөн дараа жил нь багаа хагас шигшээд шалгаруулсан. Мэргэжилтнүүд түүнийг NFL-д ч тоглосон ч амжилт үзүүлнэ гэж үзэж байсан.
2003 онд Глориа Жэймс хүүгийнхээ 18 насны төрсөн өдрөөр Hammer H2 зээлээр авж өгсөн.
Леброн Жэймс 2003 оны NBA-ын драфтын 1-р “Кливленд Кавалиерс” багт сонгогдсон юм. NBA-д хөл тавьсан анхныхаа тоглолтод тэрээр “Сакраменто Кингс”-тэй тулж 25 оноо, 9 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт, 4 удаа бөмбөг тасалсан байна. Тухайн улиралдаа гүйцэтгэсэн трибле-даблынхаа тоогоор лигийг тэргүүлсэн хамгийн залуу тоглогч болсон. Дараагийн улиралд NBA-ын түүхэнд нэг тоглолтод 30-аас дээш оноо дунджилсан хамгийн залуу тоглогчоор шалгарсан байна. Харин түүний баг 1998 оноос хойш анх удаагаа плей-оффын шатанд хөл тавьжээ.
Леброн Жэймс ид шидийн гэмээр тоглолт үзүүлж, амжилт дагуулсан юм. Тэр Бүх оддын тоглолтод оролцож, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгчдийн эгнээнд зүй ёсоор багтав. Улирлын эцэст Леброн Жэймсийн нэр үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд нэр дэвшсэн боловч санал хураалтаар “Финикс Санс”-ын Стив Нэшийн дараа 2-рт бичигдэв.
2008 онд NBA-аас түүнийг үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэж, Леброн Жеймс “Кавалиэрс”-ийн түүхэнд энэ эрхэм шагналыг хүртсэн анхны тоглогч болов. Мөн тэрээр анх удаагаа NBA-ын Бүх хамгаалалтын багт багтсан бөгөөд плей-оффын дараагийн шатанд Жеймс “Атланта Хаукс”-ыг 4:0-ээр шүүрдсэн.
Харин конференсийн аваргын төлөө “Орландо Мэжик”-тэй тоглож 4:2-оор хожигдсон юм. Дараагийн улирлын төгсгөлд Жэймс лигийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёр дахь удаагаа шалгарав. Гэсэн хэдий ч плей-оффын шатанд тэд “Бостон Селтикс”-т 4:2-оор хожигдсоноор улирлыг дуусгасан.
2010 оны 7-р сарын 9-нд Леброн нарлаг Миамигийн эргийг сонгож шинэ их гурвал бүрдэж, "Американ Эйрлайнс" Арэнад Флоридагийн 13000 хөгжөөн дэмжигчдээ цуглуулж сүртэй хирнээ шүүмжлэл олны итгэл аль алинийг нь дагуулсан улиралыг эхлүүлсэн. Одоо тэрбээр дахин "Кливлэнд Кавалерс" багтайгаа эргэн нэгдээд байгаа бөгөөд аваргын цомыг багтаа дахин авчирсан өнөө цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгч хэмээн нэрлэгдэж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )