”Х.Баянмөнх аваргын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн байсан”

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Монголын чөлөөт бөхийн холбооны/МЧБХ/ Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.. Энэхүү хуралд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Баа болон Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар оролцсон байна. Тэд өнгөрсөн хугацаанд МЧБХ-той холбоотойгоор гарсан шүүхийн шийдвэрүүд, Онц их хурлыг зарлан хуралдуулах болсон талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэлээ. Мөн энэ талаараа

"Монголын чөлөөт бөхийн холбооны түүхийг Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов нарын алтан үеийнхэн бичээд өгсөн. Энэ сайхан ахмад бөхчүүдийнхээ түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр үлдээж явах үүрэгтэй.

2009 онд болсон МЧБХ-ны хурлын протоколыг харах юм бол хуурамч бичиг баримт бүрдүүлж, Х.Баянмөнх аваргын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн. Энэхүү тогтоолд “МЧБХ-ны 2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн Их хурлын шийдвэрийг үндэслэн тогтоох нь. Холбооны Ерөнхийлөгчөөр Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Сумъяабазар нарыг үүсгэн байгуулагч гэж баталсугай.” гэсэн байна.

Энэ бол хэзээ ч тийм байж болохгүй зүйл. Тухайн үед яригдаагүй. Анх үүсгэн байгуулагдсан нь сансрын нисгэгч, баатар Ж.Гүррагчаагийн нэр дээр 1994 оны тавдугаар сарын 18-ны өдөр” авсан эх хувь байна. Гэтэл хуурамч материал бүрдүүлж, Д.Дагвадоржийг холбооны Ерөнхийлөгч болгох зорилгоор эхлэлийг тавьжээ. Холбооны явуулж байгаа үйл ажиллагаа удаа дараа хууль зөрчсөн,  цаашлаад эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүхийн анхан шатны шүүхээр тогтоогдоод байна.

Түүхээ гуйвуулсан, алтан үеийн баатруудыг доромжилсон, ард түмнийгээ хууран мэхэлсэнд бид харамсаж байгаа юм. Тийм учраас МЧБХ-ны Онц их хурлыг зарлан хуралдуулахаа мэдэгдэж байна. Гэхдээ одоогоор хурлын товыг зарлах боломжгүй байна. Ирэх оны эхээр болох улсын аваргын дараа болох байх гэсэн мэдээллийг тэд өглөө.

2013 онд гарсан Шүүхийн тогтоолыг үндэслэн хэлэхэд өнөөдрийг хүртэл явуулж үйл ажиллагаа хууль бус гэдгийг өнөөдөр хэлж байна" гэж Түр хорооныхон мэдэгдлээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.36.160) 2017 оны 12 сарын 06

Sansriin nisegchiin ner deer gesen chini iu gesen ug ve

0  |  0
Top