Катманду жири–лукла намче базаар хүртэл дугуйтай явж чадсан дэлхийн анхны хүн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Шведийн дугуйчин, уулчин Горан Кропп 1996 онд Гималайн ноён оргил өөд дугуйтай аялж, 5400 метрийн өндөрт байрлах эхний баазад хөл тавьсан түүхтэй. Тэгвэл манай дугуйтай уулчин Ц.Мөнхчулуун Непал туслахынхаа хамт 3446 метрийн өндөрт гараад байгаа аж. Түүнчлэн тэрбээр Гималайн нурууны Катманду, Жири, Лукла оргилд буюу 5,643 метрийн өндөрт уулын дугуйтайгаа гарсан нь дэлхийд анхны тохиолдол болон бүртгэгджээ. Мөн Жири суурингаас Лукла суурин хүртэлх бартаат замаар дугуйгаа үүрэн хамгийн богино хугацаанд явж амжилт тогтоосон байна. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 8-нд аяллаа эхлүүлсэн бөгөөд 10 гаруй мянган км замыг дугуйтай туулахын зэрэгцээ 5400 метрийн өндөрт гарахаар төлөвлөжээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top