Монгол орны баруун бүс Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хошгарлых, Дүнгэрлэг, Толбо сумын Силаш, Наран, Хашаат, Алтанцөгц сумын Боосын уул, Улаанхус сумын Хар уулын орчмоор цас ороогүйн улмаас усны хомсдол үүсчээ. Эдгээр нутагт 270 орчим өрхийн 90 мянга гаруй толгой мал өвөлжиж байгаа гэнэ.
Хүйтний эрч чангарч газар хөлдсөн учир гүний худаг гаргах бололцоо дээрх нутагт үгүй болсон байна. Харин цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орох төлөвтэй байгаа аж. Энэ үеэр малын усны хомсдол арилна гэж малчид хүлээж байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай, Буянт, Сагсай, Улаахус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдын уулархаг газраар 0,5-9 см-ийн зузаан цастай байна. Агаарын температурын хувьд шөнөдөө -16-28 хэм, өдөртөө -10 -6 хэмийн хүйтэн байгаа аж.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com