Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдсэн тусгай номонд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан дээд амжилт болж орсон байна. Монголд “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулах үүднээс Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж, 10 мянган морьтон монголчуудын их жагсаалыг зохион байгуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн дээд амжилт хэмээн Гиннест бүртгэж авсан ажээ.
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 0 )