Францын шигшээгийн довтлогч асан Луи Саа Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн Манчестер Юнайтад клубт тоглож явсан Франц довтлогч Луи Саа “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор боллоо.

“Манчестер Юнайтед” клубийн хамтаар Английн дээд лигт /Premier league/ хоёр, ЕХБХ-ны Аваргуудын лигт /UEFA Champions league/ нэг удаа түрүүлсэн Луи Саа 12-р сарын 11-ний 16:00 цагт Монголд газардана. Тийнхүү 12-р сарын 12-нд Монголын Хөлбөмбөгийн Холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд зочноор оролцох юм.

Дан ганц “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд оролцоод буцах бус хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаж нэг өдрийг дурсамжтай өнгөрөөнө. Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч билээ.

Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолуудаас:

Францын шигшээ: 20 тоглолт 4 гоол

Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол

Фүлхэм: 117 тоглолт 53 гоол

Эвэртон: 97 тоглолт 27 гоол

Тоттенхэм: 10 тоглолт 3 гоол

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Top