Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ”-ийн медалийн эзэд, шилдэг тоглогчид тодорлоо.
Хүрэл медалийн төлөө “Монголын тэмүүлэл”, “Дэрэн” клубүүд тоглоход ялагч торгуулийн цохилтоор тодорсон. Багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилт цохиход “Дэрэн” 3:1-ээр хожиж 2017 оны “Эмэгтэйчүүдийн ФУАШТ”-ий хүрэл медалийг хүртлээ. Цомын төлөө “Арвис”, “ХАД” клубүүд тоглож “Арвис” 3:0-ээр илүүрхэв. Тэмцээний мэргэн бууч Ванбаел Лора тус тоглолтод хоёр гоол оруулан шилдэг тоглолтоо үргэлжлүүлжээ.
Медалийн тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд шагналаа гардан авлаа. Тэмцээний шилдэг хаалгачаар М.Минжинсор /ХАД/, шилдэг тэгш тоглогчоор Б.Алтанцэцэг /ХАД/, шилдэг довтлогчоор Ванбаел Лора /Арвис/ нар тодорсон. Эмэгтэйчүүдийн футзалын эхний тэмцээн аваргуудаа тодруулсан бол ирэх онд охидын ФУАШТ болон “Эмэгтэйчүүдийн Футзалын лиг” зохиогдоно.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )