Итали Улсын Флоренц хотын Нелсон Мандела Форум ордонд кикбоксын К-1 холбооны сонирхогчдын нээлттэй ДАШТ болж өндөрлөлөө. Эрэгтэй эмэгтэй багц тулаануудаар дэлхийн аваргуудыг тодруулсан уг тулаанд эмэгтэйчүүдийн төрөлд Д.Ганболор оролцож дэлхийн хошой аварга болжээ.
Тэрээр холимог тулаан, кикбоксын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцсон нь энэ юм. Өнгөрсөн жил Грекийн нийслэл Афин хотод есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж өндөрлөсөн ДАШТ-ээс манай зургаан тамирчин өрсөлдөж, эмэгтэйчүүдийн 60 кг-д Д.Ганболор, эрэгтэйчүүдийн 75 кг-д Ө.Саруул-Од нар алтан медаль авч, дэлхийн аварга болсон билээ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )