Крис Эммануэль Пол 1985 оны 5-р сарын 6-нд хойд Каролинагийн Льюсвилл хотод Чарлес Эдвард Пол болон Робин Жонес нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Хар багаасаа л түүний ах Си.Жэй болон Крис хоёр зун өвөөгийнхөө шатахуун түгээгүүрийн газар ажиллаж байсан.
Пол хойд Каролинагийн Клеммонс хотын баруун Форситын ахлах сургуульд элсэн орсон ба 2003 онд МакДоналдсын бүх Америкийн багт нэрлэгдэж мөн хойд Каролинагийн “Mr.Basketball” шагналыг хүртсэн нь Чарлоттийн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн. Пол хоёр дахь жилдээ 30.8 оноо, 9.5 оновчтой дамжуулалт, 5.9 самбар, 6 бөмбөг таслалт дунджилж багаа 27-3 гэсэн рекордоор Дорнод бүсийн финалд шалгаруулсан.
Мөн энэ улирлын сүүлээр Пол хэдэн өдрийн өмнө 61 насандаа нас барсан өвөөгийнхөө /Наденил Жонес/ дурсгалыг хүндэтгэж 61 оноо авсан нь түүний өвөөгийн амьдарсан жилийг илтгэж байсан гэж үздэг. Пол 61 оноонд хүрсний дараагаар өөрөө зориудаар тоглолтын дундуур бөмбөгөө алдан, чөлөөт шидэлтээ оновчгүй гүйцэтгэж байсан учраас Форситын ахлах сургуулийн рекорд болох 66 оноог эвдэж чадаагүй юм.
Пол Хойд Каролинагийн “Винстон-Салем” дэх Bэйк Форестийн их сургуульд элсэн орсон. Тэрээр их сургуульдаа “Демон Деконс”-ыг удирдан хоёр жил тоглосон. Түүнийг эхний жилдээ байхад нь Атлантик дивизоны шилдэг шинэ залуу тоглогчоор нэрлэгдэж байсан ба хэд хэдэн хэвлэлд түүнийг үндэсний шилдэг шинэ залуу тоглогч гэж бичэж байсан. Түүнчлэн Пол Bэйк Форестийн их сургуульд суралцаж байх үедээ Атлантик дивизоны бүх хамгаалалтын багын хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ. Мөн бүх Америкийн 1-р багт хоёр дахь жилдээ сонгогдсон. Ингээд Bэйк Форестийн их сургуулиас НБА-н драфтад орохоо мэдэгдсэн.
Пол 2005 оны НБА-н Драфтын эхний тойргийн 4 дэх сонголтоор Нью-Орлеан Хорнетс багт очсон. Тэр зун Нью-Орлеанд болсон Катрина хар салхины сүйрлээс болж тэрээр талбайдаа дээрээ хийсэн бараг бүх тоглолтонд бараг оролцоогүй. Харин Пол Оклахома хотын талбайд болон өөр өөр багийн талбайд хийсэн тоглолтонд оролцсон юм. Шинэ залуу тоглогч шалгаруулах санал асуулгад Коллежийн сагсан бөмбөгийн гол өрсөлдөгч байсан Дерон Уиллиамсаас хол илүү санал авсан. Баг нь улирлыг 38:44 гэсэн үзүүлэлтээр өндөрлөж плэй-оффт шалгарч чадаагүй.
Бүх оддын тоглолтонд нэрлэгдээгүй ч Стив Нешийн оронд ур чадварын сонгогдон оролцсон.
2007-2008 онд Нью-Орлеан Хорнетсын шинэ супер од Пол 21.1 оноо, 4 самбар дундчилж, мөн 2.71 бөмбөг таслалт, 11.6 дамжуулалт гэсэн 2 үзүүлэлтээр лигийг тэргүүлсэн. Пол 2007-2008 оны бүх оддын тоглолтын сэлгээнд багийн анд Девид Вестийн хамт сонгогдсон. Тус тоглолтонд Пол 16 оноо, 14 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн хэдий ч Дорнод бүс 134:128-аар хожигдсон. Крис Полын гайхалтай тоглолтын ачаар Хорнетс улирлыг 56:26 гэсэн /Хорнетс багийн түүхэн дэх хамгийн олон хожил/ үзүүлэлтээр өндөрлөж 2004 оноос хойш анх удаагаа плэй-оффт шалгарсан.
Үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад Коби Брайнтын ард бичигдсэн ба бүх НБА-н 1-р багт нэрлэгдсэн. Улирал дууссаны дараагаар багтайгаа 3 жилийн 68 сая долларын гэрээ хийснээ мэдэгджээ. 2011 оны 3-р сарын 6-нд Кливленд Квалиерс багтай хийсэн тоглолтонд Пол Кливлендийн тоглогч / Ремон Сешионс/-той мөргөлдсөнөөр маш хүнд бэртэл авч түүнийг талбайгаас дамнуурган дээр зөөж авч явсан. Аз болж түүний бэртэл гайгүй өнгөрч хоёрхон тоглолт өнжсөн юм. Бэртлээсээ иргэн ирж Сакраменто Кингз багтай хийсэн тоглолтонд 33 оноо, 15 оновчтой дамжуулалт, 7 самбар, 5 бөмбөг таслалт хийж улирлынхаа 37 дахь хожлыг авчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )