Ирэх долдугаар сарын 1-нд БНХАУ-ын Чэньдү хотод эхлэх Олон улсын аварга шалгаруулах латин, стандарт бүжгийн тэмцээний үеэр Азийн аварга шалгаруулах хип хоп бүжгийн тэмцээн болох аж. Манай хип хоп бүжигчид Азийн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон байна. "Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд долоон бүжигчин оролцоно" гэж Монголын бүжгийн спортын холбооноос мэдээллээ. Тус холбоо Олон улсын бүжгийн байгууллагын гишүүн тул бүжигчдээ оролцуулахыг хүссэн урилга хүлээж авчээ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )