“ БОЛОР ЦОМ”-ЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГ БА УУГАН ШҮҮМЖ

2017 оны 12 сарын 16

 

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА

 Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...

Яруу найрагч Мөнгөнхүүгийн ОТГОНБАЯР

 

Ийм шүүмж эхлэн зүүгдэж байна.

“ ХУУЧИН Л “ ЮМ

“Болор цом” болоод өнгөрч. Яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээрээ түрүүлжээ. Шүлэгт:
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас... гэх мэтээр уншсан бололтой. Уламжлалт яруу найргийн дэг сургууль, өөрөөр хэлбэл аман зохиолын уламжлал нэвт харагдаж байна. Тодруулбал уран тоочилт. “Сарнаас, сансрын одноос, цэнхэр өдрүүдээс, сүнснээс, бурхнаас, эзнээс..,” гэх мэтээр тоочдог нь “Мөнх цасан эхтэй, Мөлгөр чулуун оргилтой, гөрөөс араатан шивээлсэн, цэцэг навч дэлгэрсэн, дайрга чулуу ихтэй, далдын баялаг уурхайтай, үзүүрий нь бариад гарахад үнэг чоно нь бутарсан.., Нарс модыг нааж хийсэн, хар модыг харуулдаж хийсэн, авдраараа дүүрэн алттай, хотоороо дүүрэн малтай..,” гэх мэтээр хаа ч хүрсэн хамаагүй яваад л байдаг ерөөл, магтаалын хуучин уламжлал л даа. Манайхан жаахан хөгжүүлээд “Хөх манхан тэнгэрийг, Цаст цагаан уулыг, Мөрөн голын усыг.., Хөрөөний ир шиг уул, хөх галын дөл.., гэх эсвэл тэгж тэгж ингэх нь Монголын их амар амгалан..,” гээд их явуулсан. Тэдгээрийн л нэг хувилбарт цомоо өгч. Манай яруу найрагчид одоо энэ аман яруу найргийн уламжлалыг таягдан хаях болсон. Хэдий болтол аман зохиолоор тэжээгдэж явах вэ?
“Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь” гэдэг нь “хүн чулуу шиг шүлгээ орхих.., хүсэл цэглэх цагт шүлэг үлдмүү..,” гэдэг мөрүүдийн бас нэг л хувилбар байна.
Зэрлэг улаан сарны дуугүй хашгираанд чихээ таглан сууж
Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би... гэж дуусах нь бас л шинэ юм биш аж. Дээрээс нь ээжийн тухай улигт сэдэвт хамаараад (ийм сэдэвт шүлгүүд цом авч байсан) явчихаар хуучин санагдах. Хуучин шүлэгт л “Болор цом”-оо өгч дээ. Гээд яахав морины уралдаан болсон ч хурдан морь л түрүүлдэг болохоос сайн морь ямар түрүүлэх биш. Урд жилүүдийнхээс бол дээр л шүлэг юм. Бусад найрагчид нь юу уншаа юм бол доо

Г.БАТСУУРЬ


        Мөнхөөгийн БИЛИГСАЙХАН бас… 

Бурхнаас би зөндөө залбирч гуйлаа
Буруу зөв хоёрыг надад зааж өгсөн юмуу
Буурал болсон ижийгээсээ гуйгаа ч үгүй байхад
Буцдаг ирдэг хорвоогийн өнгийг надад таниулсан

Гандан тэгчилэн хийдэд зөндөө их мөргөсөөн
Гай гавьяа хоёрыг минь надад зааж өгсөн юмуу
Ганцхан заяасан ижийдээ мөргөөч үгүй байхад
Гал халуун сэтгэл нь намайг ариусгаж байсан юмаа

Лам гурван эрдэнээс зөндөө залбирч гуйлаа
Лай ланчиг бүхнийг чинь нимгэллээ гэж хэлсэн юмуу
Лавай сэтгэлт ижийдээ залбираа ч үгүй байхад
Хамаа бусын зүйлээс намайг аварч байсан юмаа

Төрийнхөө сүлднээс би зөндөө залбирч гуйсан
Төрсөн биеийг чинь ариусгалаа гэж надад лав хэлээгүй
Төрүүлж өсгөсөн ээжээсээ гуйгаа ч үгүй байхад
Төөрөг солгой хорвоод намайг түшиж байсан юм

Уг нь би ижийнхээ
Уран биеийг нь эвдэж
Уйлах нулимсийг нь асгаруулж
Улаан цусыг нь урсгаж төрсөн

Гэвч ижий минь намайгаа мэндлэхэд
Бурхны бэлэг гэж баярласан байна
Буян номын хишиг гэж билэгшээсэн байна
Төрийн минь сүлд өршөөлөө гэж залбирсан байна
Төрсөн үр минь гэж адисласан юм байна

Эрхэт төр,
Эрдэм ном,
Энэрэлт бурхад минь
Ижий бүхнийг өршөө!


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olik(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
juyh(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Б(202.9.40.94) 2017 оны 12 сарын 16

Ичинхорлто гэж ходооний аманцараас хойш яруу нсйраг иймэрэуу блсншдээ зэрлэг улаан сар бдгуу

0  |  0
Top