Чансаа өндөр “World masters”-д 4 түрүүлсэн анхны жүдоч боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байна. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо.

Image may contain: 4 people, people smiling, people standing

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн шилдэг жүдочдын ”Мастерс” тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн анхын жүдоч болов. Мөн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол  63 кг-д Б.Мөнгөнчимэг шагналт V байр орлоо.

Image may contain: 4 people, people smiling, people standing
 

Эрэгтэйчүүдээс Г.Хэрлэн 66 кг-ын жиндээ аваргалсан бол Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, 73 кг-д Г.Одбаяр шагналт V байрт орлоо. Манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл, мөн шагналт тавдугаар байрт хоёр жүдоч орж, багийн дүнгээр Японы ард хоёрт бичигдэж байна.

 

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top