Олимп, ДАШТ-ий дараа нэр хүнд, чансааны чанараар гуравт эрэмблэгддэг “Токиогийн Их дуулга-2017” тэмцээн Японы нийслэл хотноо арванхоёрдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэллээ. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг “Tokyo Grand Slam 2017”-д 61 орны 417 жүдоч /эрэгтэй 243, эмэгтэй 174/ өрсөлдсөн. Зохион байгуулагч орны хувьд жин тус бүрт дөрвөөс дээш жүдоч оруулсан нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгов. Монгол Улсаас 16 жүдоч өрсөлдөж нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол Японы баг 12 алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, тэргүүлэв. Харин БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай гуравт бичигдэв.
Манай хилчин тамирчдаас ахлах дэслэгч МУГТ Д.Амартүвшин 60 кг жинд, дэд ахлагч ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг жинд, түрүүч ОУХМ Ч.Аззаяа 52 кг жинд оролцсоноос ахлах дэслэгч МУГТ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртэж, Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар 81 кг жинд түрүүлж, монгол эрчүүдээс анх удаа Токиогийн Их дуулгын аварга болон түүхийн шинэ хуудас нээлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар Хил хамгаалах ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )