Спортын салбарын оны шилдгийг шалгаруулах "Бөртэ Чоно-2017" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Амжилт ололтоороо эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт гаргаж яваа Монголын тамирчид энэ үдэш шилдгийн шилдгээ шалгаруулсан юм. Ингээд энэ спортын шилдгүүдийг танилцуулья.
ШИЛДЭГ ТАМИРЧИН, БАГ
- Шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
- Шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
- Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай
- Шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
- Шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
- Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
- Шилдэг баг: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ
- Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (Шигшээ багийн жүдочид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
- Шилдэг дасгалжуулагч: Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
- Шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
- Шилдгийн шилдэг дасгалжуулагч : Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
БУСАД НОМИНАЦИ
- Шилдэг залуу тамирчин: Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян
- Шилдэг клуб: Мегастарс /Тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/
- Шилдгийн шилдэг шүүгч: Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
- Олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
- Спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан: Э.Энхбаяр
- Шилдэг спортын холбоо: Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо,
- Олимпийн бус төрлийн шилдэг холбоо: Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо
- Спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу
- Спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
С.Баяр
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Сумъяагийн маань үсийг яаж засчихсан юм бэ арай л байна